Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ

Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.

Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүчлээр уусган олборлож эхэлсэн. Гэтэл энэ аргыг газрын гүний усанд хүчил, уран нэвчих ноцтой аюултай гэдэг үндэслэлээр Австралид хориглосон билээ.

Үүний зэрэгцээ уран, цацрагийн хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай хөдөөгийн залуус хамгийн түрүүнд ураны бизнесийн золиос болж эхэллээ. Dорноговьд уран боловсруулж буй “Арева”-гийн Кожеговь гэхэд нутгийн залуусыг олноор нь авч ажиллуулж байна. Ажилтай болсондоо баярлаж буй тэдгээр залуус үл үзэгдэх, үл амтагдах, үл үнэртэх нууцхан үхлийн аюулд өдөр бүр өртөж байгаагаа мэддэг болов уу? Мэргэжлийн геологичийн ярьсанаар урантай ажилладаг хүмүүсийг 25 наснаас дээш, 2 хүүхэдтэй байх ёстой гэсэн нөхцлөөр шалгаруулж авдаг байсан гэдэг нь нэгийг сэрэмжлүүлнэ.

Ураны шар нунтаг хайрцаглан зөөж буй залууст хичнээн давхар тугалган хувцас өмсөж хамгаалавч үр удам нь гажиг хөгжилтэй төрөх, өөрсдөө хорт хавдар тусах эрсдэл ажиллах өдөр бүрээр нэмэгдэж буйг учирласан болов уу? “Арева” корпораци нь Нигер зэрэг орнуудын байгалийн баялгийг цөлмөхдөө уранд хордож, өвчинд шаналсан олон уурхайчдыг ардаа үлдээсэн хар мөртэйг тэд мэдэх болов уу?

Өнөөдрийн ураны олборлолт Монголын маргаашийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх талаар ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох тангараг өргөсөн эрүүл мэндийн ажилтнүүд, болон цөмийн циклийн нарийн ширийнийг гадарлах эрдэмтэн мэргэд, ураны салбарын мэргэжлийн хүмүүс бүлх залгисан мэт байгаа нь дэндүү харамсалтай. Улс төрч нэртэй, академич цолтой цөөн хэдэн хүн дуугаравч цаагуураа хэдийнэ цөмийн салбарын магнатуудын мөнгөнд урваж, тэдний гар хөл болж амжжээ.

Ямартаа ч энэ удаад Улаанбаатар хотын гүний усанд уран илэрсэн тухай ноцтой мэдээллийг Монголд нүүрлэсэн цөмийн аюулын эсрэг тэмцэгч Анти Нуклеар Мүвмент бүлгэмийн өмнөөс товч орчуулан хүргэж байна. Дашрамд хэлэхэд уyрхайд олборлож буй урвал задралд орж идэвхжсэн уран нь байгалийн уранаас хэдэн мянга дахин хортой гэдгийг уншигч та болгооно уу?

Тус нийтлэлийн эхийг англиар уншихыг хүсвэл дор PDF гэсэн зурган дээр дарна уу.

Энэ нийтлэлийг надад илгээсэн Нимбаад баярлалаа.

 

2011 оны 11 сард  Science of the Total Environment хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ.

Судалгааг АНУ-ын судалгаа, шинжилгээний томоохон хүрээлэнгүүдийн нэг болох Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн эрдэмтэд Монголын ЭМШУИС-ийнхны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Анхлан нийслэлийн гүний усанд судалгаа хийхдээ усан дахь хүнцлийн хэмжээг хэмжих зорилготой байжээ.Тэд 2011 оны 6-7-p сард УБ хотын 7 дүүргийн 129 худгаас авсан усны дээжийг хүйтэн сэрүүн газарт хадгалж байгаад АНУ явуулж, лабораторт шинжилжээ. Шинжилгээгээр усан дахь хүнцэл хэвийн хэмжээнд байгааг тогтоосон ба огт санамсаргүйгээр худгийн усанд уран олж илрүүлсэн байна.

Гүний усны дээжинд  0.01 –57 мкг/л хэмжээтэй буюу дунджаар 4.6 мкг/л уран агуулагдаж байжээ. Нийт дээжний 5.4 хувьд ураны агууламж 15 мкг/л-ээс дээш, 10 хувьд нь 10 мкг/л-ээс дээш байжээ. Шинжилгээнд авсан усны дээжний 25 хүрэхгүй хувьд ураны агууламж 2мкг/л- с бага байв. Гэтэл дэлхийн ихэнх орнуудад  гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л -с хэтэрдэггүй байна. 

Уран гүний ус руу хэрхэн нэвчсэнийг судлаачид тогтоож чадаагүй бөгөөд байшин барилга ихтэй хотожсон дүүрэг болон нийслэлийн захын алслагдмал дүүргийн усанд уран ижилхэн илэрч буйд үндэслэн байгалийн жамаар нэвчсэн байх магадлалтай хэмээн тааамаглажээ. Нийслэлийн дүүргүүдийн усан дахь ураны агууламж харилцан адилгүй байсан бөгөөд тухайлбал, Баянгол (18.6 мкг/л), Баганхангай дүүргийн (11.3 мкг/л) худгийн усанд уран хамгийн ихээр агуулагдаж байв. Харин Сүхбаатар (2.4 мкг/л), Чингэлтэй (1.6 мкг/л) дүүргүүдийн усанд  хамгийн бага гaрчээ. 

Харьцуулах журмаар хэлвэл, Европын хэд хэдэн орны крантны уснаас авсан 5474 удаагийн сорьцонд ураны дундаж агууламж 2.2 мкг/л байсан гэх. АНУ-д 2006 онд айлуудын ундны усны 28 мянган дээжийг судалж үзэхэд ураны дундаж агууламж 2.5 мкг/л байсан. Мөн гүний усны 55 мянган  дээжинд судалгаа хийхэд дунджаар 4.8 мкг/л байсан ба дээд тал нь 946 мкг/л хүрсэн тохиолдол гарчээ. 

Хэдийгээр ДЭМБ-аас ундны усанд байж болох ураны агууламжийн дээд хэмжээг 15 мкг/л гэж тогтоосон байдаг ч энэ нь өдөр тутам хэрэглэж буй ундны усан дахь ураны хорт нөлөөллийг сайтар судалж үзээгүй тул үндэслэл муутай аж.

Судлаачдын мэдээлснээр дээж авсан худгууд нь 3 -300 метр гүнзгий буюу дунджаар 55 метр гүн байжээ. Тэд усан дахь ураны агууламж нь худгийн гүнэээс хамааралгүй байсныг тэмдэглэсэн бөгөөд худгийн гүнзгийн хэмжилт нь зөвхөн уран хэрхэн нэвчcэнийг тодорхойлоход тустай гэж үзжээ. 2008 онд судлаач Марквиц Улаанбаатар хотын хөрс болон элсний дэээжийг шинжилж, уран илрүүлсэн бөгөөд нэгэн ширгэсэн нуур орчмын газар ураны агууламж 350 мкг/л хүрч байжээ.

Уран нь цацраг идэвхтэй элемент төдийгүй химийн хортой бодис бөгөөд түүний энэ хосолмол  шинж нь хоорондоо хэрхэн харилцан үйлчилдэг талаар шинжлэх ухаанд судлагдаагүй. Сүүлийн үед дэлхий нийтэд гүний ус хэрэглэх явдал нэмэгдсэнтэй холбоотой гүний ус нь байгалийн болон аж үйлдвэрлэлийн үйл явцын үр дүнд уранаар бохирдох явдал цөөнгүй тохиолддогийг судалгаа нотолж байна. Үүний нэг тод жишээ нь Монгол улс бөгөөд гүний усны нөөцөө ашиглах болсноор ард иргэд олноороо уранд хордох аюул нүүрлэж буй ажээ.

Монголчууд гүний усаа ашиглаж байгаа ч усныхаа чанарыг хянаж шинжлэх нь туйлын ховор байдаг. Цөөн хэдэн газрын усанд хүнцэл ба металлын үлдэгдэл буй эсэхийг шинжилж үзсэнээс биш гүний усан дахь ураны агууламжийг судалж байсан удаа үгүй ажээ.

Ураны судалгаа нь цацраг идэвхт изотоп, түүний хор хөнөөлийг судлах  хэмжээнд хийгдэж байсан боловч  ерөнхийдөө ураныг талаар гүнзгийрүүлэн  судлах ажлыг төдийлэн дэмждэггүй байсныг түүх гэрчилж байна . Харин сүүлийн үед ураныг химийн хортой бодис гэдэг талаас нь судлах нь хүний эрүүл мэнд,  хүрээлэн буй орчны аюулгүйн чухал асуудал болжээ.

Байгалийн уран бол U-234, U-238 ба U-235 гэсэн изотопуудын нэгдэл.  Байгалийн уранаас альфа цацраг ялгардаг тул хорт хавдар үүсгэх болзошгүй хэдий ч энэ талаар судалж,  нотолсон зүйл өнөөдөр алга. Гэхдээ эсийн түвшинд хийсэн судалгаагаар байгалийн уран нь аливаа эсийг гэмтээдгийг  нотoлжээ. 

Ураны агууламж өндөртэй усыг унданд хэрэглэx нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнээс үүдэн бусад орнуудaд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, журам хэрэгждэг. Тухайлбал, Германд гэхэд нялх болон нярай хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхэд хэрэглэж буй усан дахь ураны агууламж 2мкг/л–аас илүүгүй байх ёстой гэсэн стандарт байдаг. Ер нь дэлхийн бусад орнуудад урантай гүний ус хэрэглэснээс ард иргэд эрүүл мэндээрээ хохирсон тухай зарим нэг баримт судалгаа байдаг юм байна.

Ундны усан дахь уран хамгийн түрүүнд хүний бөөрийг гэмтээж, цусны даралтыг ихэсгэдэг. Уран хүний биенд шингэхдээ дийлэнхдээ ясанд хуримтлагддаг. Түүнчлэн сүүлийн үеийн хулгана дээр хийсэн туршилтаас үзэхэд асар бага буюу 0.00039 мкг/л ураны агууламжтай усаар ундалсан эм хулганы өндгөн эсийн  хөгжилд өөрчлөлт орж байжээ. Мөн хээлтэй хулганыг урантай усаар ундaлахад үр төл нь гажиг хөгжилтэй , амьдрах чадваргүй төрөлтийн тоо эрс нэмэгдсэн байна. 

Харамсалтай нь урантай ус унданд хэрэглэх нь  хүний өсөлт хөгжил, нөхөн үржихүй, дархлаанд хэрхэн нөлөөлдөг талаар судлагдаагүй. Нэн ялангуяа жирэмсний үед болон бага насны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг нь судалсан туршлага ховор байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Ундны усан дахь уран нь хүүхдэд ноцтой нөлөөлдөг талаар бичсэн зарим нэг судалгаанаас үзвэл 3 сартай 6.1 кг жинтэй хүүхэд өдөрт 15 мкг/л ураны агууламжтай 780 милиграм ус уудаг гэвэл  өдөрт хүний биенд шингэж буй ураны хэмжээ нь биеийн жингийн нэг килограмд 0.6 граммаас илүүгүй байх ёстой гэсэн ДЭМБ-ын аюулгүйн  стандартаас хол давж байна. Түүнчлэн, хэрэглэж буй усан дахь ураны агууламж нь ижилхэн 15 мкг/л байхад биеийн жин багатай нялх хүүхэд насанд хүрэгчдээс 3 дахин илүү хорддог гэсэн тооцоо байна. Хэдийгээр дээрх тооцонд тодорхойгүй зүйл байгаа ч насанд хүрэгсдийг бодвол хүүхэд ураныг илүү шингээж авдаг тул биен дэх ураны агууламж нь илүү өндөр байдаг нь үнэн ажээ.

Үүний зэрэгцээ уран хүний ген, удамшилд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд сонирхон судалж байна. Ямартаа ч уранаас ялгарах альфа хэсгүүд нь хүний биенд нэвчиж, ДНX эд эсийг гэмтээх зэргээр  удамшлын санд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.

Энэ бүхнээс үзэхэд асар бага агууламжтай уран хүртэл хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулдаг байна. Харамсалтай нь өнөөдөр бидэнд байгаа мэдээ баримт нь урантай усаар ундаалсан Улаанбаатарын оршин суугчдaд ямар сөрөг үр нөлөө, үр дагавар гарч буйг судлахад хангалтгүй байна.

 

Орчуулсан Амарлин

http://golomt.org

Сэтгэгдлүүд

Алмас

Францын асуудал маш их. Нуух гэж ч их оролддог. Сайн судлаад үзээрэй л дээ. Хар хун байдаг гэдэг шиг л...

tamerlan13

minii sonssonoor 2020 onoos manai uls tsomiin erchim huch ashiglaj ehleh ajliig tolowloj bgaa gej bsan.

minii huwid demjihgui, eserguutsehgui bgaa. manaihan het 1 taliig barisan medeelel tsatsaad bgaa yum shig l sanagdaad bdiin.

frants uls tsomiin tsahilgaan stantsaaraa terguulegch oron bolowch tendhiin hun amd uzuulsen sorog noloog sonsoogui, unshaagui l bna.

Зочин

Sain baina u,

Ene mash heregtei blog bna. Mongolchuud bid ene uran, tunii hor honooliin talaar ter bolgon sain medleg, medeeleltei uls bish. Tiimees ene blogiig tsaashid ulam delgeruuleh, olon niited sain taniulah heregtei gj bodjiin. Bayarlalaa iim saihan blog neesend.

гэгэнэ (зочин)

ямар аймар юм бэ

haliun (зочин)
hi

bi odoogoor oyutan l da,, SHUTIS,d bayjuulaltiin injenerin 2r kursiin oyutan, uranii talaar ern sudalj uzej bgam,, gehde jhan sudlaad uzheer uraniig ashiglah tsag n boloogui bga yum shig sanagdaj baina,, mash ih hor nolootei,, bi dornod aimgiin hun manai dornodd gazriin tos olborloh geed bas gazar usiig maani yuchgui bolgochood l bn,,

Ленски (зочин)

одоогоор монголд уран олборлохоор зэхэж буй 4 уурхай бий.
Би өөрөө ураны олборлолтыг дэмждэггүй. 1-рт энэ.
2-рт ураны уурхайн баяжуулалтын талаарх асуудлыг ашиглалтын болон баяжуулалтын инженер хүмүүс л мэдэж байх учиртай.

надад монголд уран олборлох гэж байгаа хоёр уурхайн ашиглалтын технологийн дэлгэрэнгүй схем бий гэвч үүнийг үр дагаврыг нь тооцолгүй хөгжүүлж байгаа тул бид үүнийг дэлгэрүүлэхийг хүсэхгүй байна.

гэхдээ холбоо барих гэсэн хэсгээр ороод ямар зорилгоор хаана ашиглах гэж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулж бичвэл мэдээллээр хангах боломжтой.

haliun (зочин)
hi

sn bnuu,, blog chini ih taalagdaj bn aa,, ta uran bayjuulah tehnologiin talaar oruulj ogohgui yu,, ern uraniig mash olon argaar bayjuuldag goltsuu uusgaltiin argaar bayjuuldag bh,, gehde gravitats flotats,r herhen yaj bayjuuldag talaar sn oruulj ogooch, eronhiid ni bish,, jishee ni flotatsiar bayjuulhad ymar urvalj heregledeg PH orchin hed bh geed l ern todorhoi sn medeelel oruulj ogooch pls? udaalgui hariu ogno uu




:-)
 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски