Уран гэж юу вэ ?

1.    Уран гэж юу вэ ?

Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль,  диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ. Тэдгээрийн талаар дараагийн цуврал лекцүүдэд бэлтгэн оруулахаар түр хойш тавив.
Уран болон байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл юм.
Ураны Кларк нь А.П.Виноградовийнхаар 2,6*10-4%.  Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Үүнээс элсэн чулууны төрлийн орд, кварцын хайрга бүхий конгломератын төрлийн ураны орд, вулканитад агуулагдах  ураны ордууд нь Монгол оронд тогтоогдох хэтийн төлөвтэй байдаг байна. 

1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Joachims хэмээх мөнгөний уурхайд Германы химич Мартин Клапрот (М.Г.Клапротом) нь ураныг анх нээсэн байна.  1896 онд Францын хими-физикч Склодовска-Сурае (А.Беккерель 1896 он) нь ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг илрүүлсэн ажээ.

             Ураны хольцгүй хэлбэр нь мөнгөлөг өнгөтэй, уран нь хар тугалгаас бараг хоёр (1.7) дахин хүнд металл юм. Түүний атомын дугаар нь 92, энэ нь байгальд тохиолдох хүнд элемент болдог. Байгальд ураны атомын хэд хэдэн изотопууд оршин тогтох төдийгүй гол төлөв уран-238, уран-235, болон маш бага хэмжээгээр уран-234 изотоп байна. (изотопууд нь элементийн цөм дахь протоны тоон нь ижил боловч нейтроны тоогоор ялгаатай). Байгалийн ураны ердийн дээжид, хамгийн их хувийг (ураны нийт массын 99.27%) бүрдүүлэн тогтох изотоп нь уран-238 юм. Уран-235 изотоп нь нийт массын ойролцоогоор 0.72%-ийг бүрдүүлдэг ба маш бага хувийг (нийт массын 0.0055%) уран-234 изотоп эзэлдэг.
Уран торийгийн 350 гаруй эрдэс байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар ураны 88.15% (уранинит)-аас 0.01% (stornesite-Y) хүртэл агуулгатай ураны
нийт 249н эрдэс бий гэж тэмдэглэсэн байна.

 

Ураны Ерөнхий үзүүлэлт
Нэр, тэмдэг, дугаар Уран, U, 92
элементийн категор актинид
бүлэг, орчил, блок n/a, 7, f
стандарт атомын жин 238.02891(3) гр мол−1
электроны хэлбэр [Rn] 5f3 6d1 7s2
электрон бүрхүүл 2, 8, 18, 32, 21, 9, 2 (зураг)
Физикийн шинж чанарууд
фаз хатуу
хувийн жин (нягт) 19.1 гр см3
шингэний нягт at m.p. 17.3 гр см−3
хайлах үзүүлэлт 1405.3K, 1132.2°C, 2070  °F
буцлах үзүүлэлт 4404K,  4131°C, 7468 °F
хайлшийн дулаан 9.14 кДж·молекул−1
ууршилтын дулаан 417.1 кДж·молекул−1
дулааны багтаамж (25 °C) 27.665 жоульмолекул−1·K−1
Даралттай уур
 P/Pa 1 10 100 1 k 10 k 100 k
at T/K 2325 2564 2859 3234 3727 4402
Атомын шинж чанарууд
Исэлдэл 6, 5, 4, 3[1] ( идэвхгүй үндсэн исэл)
сөрөг электрон 1.38 (Pauling scale)
ионжуулсан электрон 1st: 597.6 кДж·молекул−1
2nd: 1420 кДж·молекул−1
атомын радиус 156 pm
ковалентын радиус 196±7 pm
Ван-дер Воолсын радиус 186 pm
Бусад үзүүлэлтүүд
талстын бүтэц жишүү дөрвөлжин
соронзон чанар пара-соронзон
цахилгаан эсэргүүцэл (0 °C) 0.280 µΩ·m
дулаан дамжуулах (300 K) 27.5 W·m−1·K−1
дулаан нэмэгдүүлэх (25 °C) 13.9 µm·m−1·K−1
дууны хурд (нарийн саваа хэлбэрт) (20 °C) 3155 m/s
бага модуль 208 GPa
огтлолын модуль 111 GPa
Bulk modulus 100 GPa
пуассоны интеграл 0.23
CAS бүртгэлийн дугаар 7440-61-1



     Эмхтгэсэн: Ленски

     Эх сурвалж:

Промышленные типы рудных месторождений. П.Д.Яковлев Москва 1986

свободная энциклопедия ВикипедиЯ http://ru.wikipedia.org/wiki/Уран_(элемент)

Интернет дах чөлөөт нэвтэрхий толь ВикипедиЯ
http://webmineral.com/

Сэтгэгдлүүд

Зочин

Эти результаты послужили основанием руководству Сосновской экспедиции и МГСЭ для концентрации поисково-оценочных работ в Северо-Чойбалсанском районе с целью скорейшего открытия промышленных урановых месторождений Стрельцовского типа. Так начался второй период (1973-1980 гг.) более детальных поисковых и оценочных работ. Усиление работ в районе и Дорнотской вулкано-тектонической структуре привело к положительным геологическим результатам. Уже в 1973 году Дорнотское рудопроявление было переведено в разряд месторождений. На Гурванбулакском участке ДВТС автопоисками была выявлена и прослежена на 12 км по простиранию радиоактивная аномалия, приуроченная к пологой зоне дробления в основании фельзитов (оператор В.И. Першин). При оценке аномальной зоны бурением в 1974 году было открыто Гурванбулакское урановое месторождение (Л.Д. Чирцов, В.Я Горст, В.Ф. Литвинцев, Ю.П. Анисимов). Уланское рудопроявление урана было отбраковано, но на его площади были установлены свинцово-цинковые руды и оно оформилось как Уланское полиметаллическое месторождение. В дальнейшем масштабы Дорнотского и Гурванбулакского месторождений постепенно расширялись. Оценка их задерживалась из-за того, что руды залегали, в основном, на глубинах от 200 до 600 м от поверхности, а условия их локализации оказались несколько отличными от месторождений Стрельцовского рудного поля. Форсированные буровые поиски и оценка выявленного уранового оруденения обеспечили к 1980 году резкое расширение масштабов Дорнотского и Гурванбулакского месторождений и перевод их в разряд крупных объектов. Было выявлено и новое Мардайгольское месторождение. Основными исполнителями работ в этот период в ДВТС были В.Ф. Литвинцев, В.Я. Киселёв, Г.Н. Губкин, Ю.А. Самойленко, Г.К. Рогутёнок, Ю.Н. Печёркин, Б.П. Сахаров, С.П. Вылков, В.С. Никитич, Б.М. Холкин и др.

ganaa (зочин)

ok goe b la
heregt medeelel bla

urani haiguul angi (зочин)

oh goy medeeelluud bna

Зочин

taalagdaj bna dahij shine sonirholtoi material taviach
urani talaar engiin humuust oilgogdhoor

Зочин
good

үнэхээр гоё блог байлаа thanks




 

 

Танилцуулга

Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт

Судлаач, Геологич: Ленски