уран олборлолт ба түүний үнэн баримтыг дэлгэж байна.
http://golomt.org/ "Голомт Анти Нуклеар" цөмийн эсрэг хөдөлгөөний дэмжигчдийн хандив тусламжаар орчуулав.
2012 он.
киноны эхлэл ба төгсгөлд уг хөдөлгөөнтэй холбоо барих хаяг, мөн цацрагийн хордолтыг шалгуулах хүсэлтийг хүлээж авах хаягийг оруулав.
2012-11-25 | 23:25, 695 удаа уншигдсан.
Цөмийн Энергийн Газрын цацрагийн байцаагчид нь элдвийн нэвтрүүлгээр орж Мардайд айх аюулгүй, зүгээр байгаа... гаднын гар хөл болсон нөхөд ажилд садаа болж ЦЭГ-ын эсрэг явуулга явуулж байна, улс орны хөгжлийг хойш нь татагч харийнхны тагнуул туршуулууд гээд л яриад байгаа. ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэн өнөөдөр сонинд ийм ярилцлага өгсөн байна.
Бид голомт Анти Нуклеар цөмийн эсрэг хөдөлгөөнтэй хамтарч Японы Монголын байгаль орчны төлөө үзэлтэй Монголч эрдэмтэнтэй хамт 2012 оны зун 8 сард хийсэн хэмжилтийг ЦЭГ-аас үгүйсгэж байгаа тул баримтыг нь дэлгэж ...
2012-11-24 | 00:48, 1479 удаа уншигдсан.
Монголын үндэсний олон нийтийн радиод хийсэн ярилцлага.
Цөмийн эсрэг Голомт Анти Нуклеарийн хөдөлгөөний
2012 оны 03 сарын 11-нд хийсэн багт жагсаалын өдөр нэвтрүүлэг цацагдсан.
Та эх оронч бол бидэнтэй санал нэг бол ажлаа хийх завсартаа зүгээр л энэ яриаг сонсоорой.
энэхүү ярилцлага нийтлэлд гарсан зарим нэгэн алдааг залруулах үүднээс энэхүү зургийг оруулав
...
2012-11-23 | 23:18, 744 удаа уншигдсан.
Засгийн газрын ордонд болсон нэгэн хурал дээр Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан , Геологийн ухааны доктор (Ph.D) Ч.Хурц гуай Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтоос асууж байна:
Монгол орны баялаг газар доор байх даа, нээн илрүүлж олборлоогүй байх даа ямар нэгэн үнэ цэнэтэй юу ?.
Сайд мушилзаад эрхэлсэн янзтай:
Та намайг юу гэж хариул гээ вэ ? мэдээж үнэ цэнэтэй л байж таараа шүү дээ…
Уг хуралд сайд ( Д.Зоригт ) орж ирэх дээ Оюу Толгойн гэрээг саяхан үзэглээд буй тухайгаа бахдалтайгаар мэдэгдээд байлаа.
Эдийн засгийн ухааны доктор (Рh.D) С.Авир...
2012-11-23 | 22:48, 895 удаа уншигдсан.
Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.
Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүчлээр уусган олбо...
2012-04-17 | 01:11, 2244 удаа уншигдсан.
Бид АЦС-ыг утга учиргүй үндэслэлгүй буруутгаж няцааж байгаа мэт зарим хүмүүст харагддаг. Тэр тусам аа дан ганц цацраг идэвхт хог хаягдлын эсрэг ёс суртахууны уриа лоозон бариад худал улс төрийн тоглолт хийж байгаа мэт харагддаг. ...
2012-03-21 | 15:20, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1242 удаа уншигдсан.
Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд баримтат кино [1/3] Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд баримтат кино
АЦС-ын өндөр цацрагжилттай онц аюултай хаягдал...
2012-03-21 | 15:01, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1216 удаа уншигдсан.
“Цөмийн шаар”-ыг “ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ” гэж нэрлэх болсон. “Цөмийн хог хаягдал”-ыг одоо “АШИГЛАСАН ТҮЛШ” гэж нэрлэж байна. Энэ хугацаанд “НЭР” л өөрчлөгдсөнөөс хортой хог хаягдал нь огтхон ч багассангүй. Бүү хуурт, Монголчуудаа!!! Уран олборлох, ураныг баяжуулах, шар нунтаг гаргах, АЦС-д эрчим хүч гарган авах бүх шатанд “ЦАЦРАГ ИДЭВХТ ХОГ ХАЯГДАЛ” ялгардаг. Монголоос олборлосон ураныг худалдан авсан улс түүнийг боловсруулж эрчим хүч гарган аваад, манайд цөмийн шаарыг нь буцааж өгөхийг “ЦӨМИЙН ЦИКЛ” гэнэ. “Монголын цөмийн санаачлаг”, “Цөмийн түлш зээлдүүлэх, цөмийн банк, цөмийн түлшний лизинг гэж нэрлээд байгаа нь энэ. Бүү хуурт, Монголчуудаа!!!...
2012-03-21 | 14:24, 2043 удаа уншигдсан.
Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал
Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшни й савханцрууд халж реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Хэсэг хугацааны дараа түлшний савханцрууд шатаж дуусах буюу хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцрыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг. үүнд АЦС-ын ажилчдын хувцаснаас авахуулаад машин техник тэнд буй цацраг хордолт бүхий агаар хүртэл хамаарна. цөмийн хаягдал нь хий шингэн, хатуу, шаварлаг, төмөрт, даавуунд шингэсэн ямар ч хэлбэртэй байж болдог....
2012-03-21 | 13:55, 1830 удаа уншигдсан.
Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.
Атомын цахилгаан станцын түлш бэлтгэхэд Уран- 235 изотоп шаардлагатай байдаг. Энэ изотоп бол байгаль дээр байгаа ураны хүдэрт зөвхөн 0,7% хэмжээтэй агуулагдаж байдаг.
Ураны ил уурхайгаас гаргаж авч байгаа хүдэрт ихэнхдээ дөнгөж 0,05-0,5% байдаг.
Үүнээс харахад олборлосон ураны хүдрийн 99% нь хэрэглэгддэггүй, хаягдал болдог байна. 1300Мегаваттын нэг реактор жилд 33 тонн Уран-235 хэрэглэдэг бөгөөд түүнийг бэлтгэхэд 407 000 тонн цацраг идэвхт үлдэгдэл, шавар, хог хаягдал гардаг байна.
Уран бол цацраг идэвхт бодис. Түүний задралын бодисууд ч цацраг идэвхтэй. Радон - 222 бол уран олборлолтын явцад маш хялбар байгаль орчинд тархан хордуулдаг бодис юм. Энд ойр хавь амьдрах хүмүүст уушигны хавдар өвчин үүсгэх эрсдэл бий болгодог.
Уран олборлолтоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 70 % нь ураны ордтой улсын иргэд байдаг....
2012-03-21 | 13:26, 1964 удаа уншигдсан.
Атомын цахилгаан станцын үнэн, худал Японы эрдэмтэн Коидэ Хироакийн номоос…
АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхт хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхт бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.
Өнөө үед цацраг идэвхт хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.
Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаард...
2012-03-21 | 12:48, 1367 удаа уншигдсан.
Олон улсад цөмийн асуудал ямар түвшинд байгаа вэ ?
Атомын цахилгаан станц (АЦС)-ын тухайд дэлхийн хэмжээнд нийт гучин орон АЦС ажиллуулж байгаагаас Хятад Хойд Солонгос, Энэтхэг, Пакистан, ОХУ зэрэг улсууд цаашдаа шинэ цөмийн хөтөлбөрүүдийг эрчимтэй үргэлжлүүлж байна .
АЦС барих уран баяжуулах цөмийн хөтөлбөрөөс хамгийн анх 1978 онд Австри татгалзсан бол, Швед улс 1980 онд, Итали 1987 онд, Бельги 1999 онд, Герман улс 2000 онд тус тус АЦС барих цөмийн хөтөлбөрөөс гарсан байна. Түүнчлэн Австри болон Испани улс АЦС-ыг хөгжүүлэхгүй байх тухай хуульчилсан байдаг байна.
Фукусимагийн ослын дараа 2011 оны 6 сард Герман болон Швейцари улсууд АЦС-ыг ажиллуулах цөмий хөтөлбөрөө зогсоосон. ...
2012-03-21 | 11:57, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1507 удаа уншигдсан.
2012-03-11: “V for Vendetta” баг юуг өгүүлнэ вэ? Фукушимагийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Анти Нуклеар Мүвмент бүлгэм цөмийн эсрэг багтай жагсаал зохион байгуулж байна. 3 сарын 11-нд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн хүмүүст “V for Vendetta” маск тараах юм. Харин энэ баг чухам юуг өгүүлнэ вэ…
“Тime” сэтгүүл жил бүр оны шилдэг хүн шалгаруулдаг уламжлалтай. 2007 онд Путин, 2008 онд Обама, уржнан жил Фэйсбүкийг үндэслэгч Марк Цюкеpберг нар тодорч байсан санагдана. Харин 2011 оны шилдэгээр улс төр, нийгэм соёлын тодорхой зүтгэлтэн бус төр засгийн бодлогыг эсэргүүцэн жагссан жирийн иргэнийг онцолсон нь учиртай.
А...
2012-03-10 | 10:50, 1196 удаа уншигдсан.
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ. Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно. Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан. Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ГХ-ийн сайд Г. Занданшатар Японы тэргүүлэх зэргийн “Май...
2012-01-24 | 15:53, 1511 удаа уншигдсан.
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ. Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно. Оршил Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын...
2012-01-22 | 21:26, 2269 удаа уншигдсан.
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ. Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно. Сэрэмжлүүлэг № 1 Голомт сайтаас ишлэв.
http://golomt.org/ Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол ...
2012-01-15 | 19:41, 2005 удаа уншигдсан.
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ. Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно. Сүүлийн үед ”Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ. Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулъя.
Киргизстаны цацраг идэвхт хаягдал тархах аюултай
Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад л Киргизэд уран болон газрын ховор...
2012-01-15 | 19:34, 1838 удаа уншигдсан.
Ураны тогтоогдсон нөөцийн үнэмлэхүй хувь буюу нийт нөөцийн 96.5% нь 14 улсад хамаарна. бусад 30 гаруй улсад 3.5% нь оногдоно. Ингэхлээр эхний арав гаруйхан улс л нийт нөөцийг эзэмшдэг гэж ойлгож болно. Тиймээс манай орон ураны нөөцөөр 15 болон 16-д жагсан байх нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд нөөцийн хэмжээ нь тун бага билээ. Иймд дэлхий хэмжээний БАЯН гэх нөөцтэй гэж ярьдаг нь буруу юм. Ураны улаан ном гэх мэт Uranium 2007: Resources, Production and Demand A Joint Report by the OECD Nuclear Energy Agency and the International Atomic Energy Agency 2008World Distribution of Uranium Deposits (UDEPO) with Uranium Deposit Classification 2009 Edition Printed by the IAEA in AustriaUranium Resources and...
2011-12-05 | 14:12, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 2250 удаа уншигдсан.
“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал
Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]
Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :
Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос
Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь хүдэр олборлох ба баяжуулах үед болов...
2011-10-09 | 02:05, Ангилал:
ураны уурхай , 2644 удаа уншигдсан.
2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон. Учир нь засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад 10 000 жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.
Плутони-239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. Жишээ нь 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400 жил гэдэг нь 960 үе удам дамжих хугацаа ажээ.
10 000 жилийн аюулгүйн баталгаа гэдэг бол хэмжээ хяз...
2011-09-04 | 14:25, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 2055 удаа уншигдсан.
мэргэжлээ сонгож буй ирээдүйн залуус даа зориулав. Геологи гэдэг мэргэжил надад байгалийн сайхныг мэдрэх зууртаа түүний нууцуудыг тайлах аугаа их боломж олгосон гэж боддог юм.
Энэ мэргэжлийг дэлхий судлал гэхээсээ гоолиг судлал гэмээр ч юм шиг.
Энэ мэргэжил хүнд их сайхан мараал суулгаж бас ч үгүй олон талт мэдлэг шаарддаг билээ.
Өөрийн нас ба биетэйгээ харьцуулахад танаас асар их (хэдэн сая жилийн), урт цаг хугацаанд хэмжээлшгүй том орон зайн тухай (тив, улсын хэмжээнд) төсөөлөхийг нэн түрүүнд тулгана.
Геологич ах нар тамхилаад л, дайлж "нааш суу дүү хүү" гээд гүндүүгүй байх нь их л сайхан даа.
Би сүрхий геологич биш ч гэлээ, өөртөө олсон эрдэнэс баялагтай хүн гэж өөрийгөө үнэл...
2011-06-29 | 01:01, 3925 удаа уншигдсан.
Uranium Монголд цөмийн хаягдал байрлуулахын эсрэг нэгдэцгээе эх сурвалж: үнэн мэдлэг
2011-06-22 | 04:06, 1441 удаа уншигдсан.
2011-06-22 | 04:00, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1349 удаа уншигдсан.
Монголын баялаг хаачиж байна вэ?
2011-06-09 | 23:25, 1166 удаа уншигдсан.
2 сарын өмнө зурагтын мэдээ үзэж суулаа Баян-Өлгий аймгийн хөдөөгийн алс бөглүү уулсын дунд байх нэгэн айлаас хийсэн сурвалжлаг гарч байв.
Цэвэр тунгалаг агаартай байгалийн сайханд аж төрөх малчин айлынх хоёр хүүтэй ажээ. Гэвч тэдний хүүхдүүд төрөлхийн гажигтай буюу согогтой байв. Энэ тун эмгэнэлтэй хэрэг юм.
Тэр нутгаас тун холгүй 450-550км зайд Казахстаны "Семипалатинский ядерный полигон" хэмээн алдаршсан Семипалатинскын цөмийн цацрагийн бохирдолтой талбай мөн Усть-Каменогорск-ийн цөмийн шатахууны үйлдвэр ба цөмийн шаар хаягдал бүхий талбайнууд оршдог билээ. Энэ районд мөн "Жангиз тобе" хэмээх тив алслагч пүүжингийн бааз байрлана. Эдгээр нь өдгөө 1996 оноос хойш хөсөр хаягдсан Мардай хэмээх...
2011-05-13 | 12:10, 2216 удаа уншигдсан.
Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.
Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?
Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс дахь геологичид 90-94 мян.ам доллароор ордог бол харин энэ жагсаалтын сүүл мушгиж буй нь Пуэрто Рикогий...
2011-02-12 | 18:30, 3759 удаа уншигдсан.
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
2010-08-21 | 00:08, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1483 удаа уншигдсан.
эхний ээлжид эдгээр мэдээллийг тавья дараа нь бүх энергийн эх үүсвэрийг ижил жинтэй ижил нэгжээр илэрхийлж урантай харьцуулан тавина аа хэл
энергийн эх үүсвэр
Жин
энергит шилжүүлсэн утга
хадгалагдаж буй энерги
Монгол
Чулуун нүүрс
0.467 грамм
0.00676 киловатт-цаг/гр
0.0031 киловатт-цаг
Русский
Уголь (каменный)
0.467 grams
0.00676 KW-Hr/gram
0.0031 KW-Hr
English
Coal
0.467 грамм
0.00676 киловатт-час/грамм
0.0031 киловатт-час
Монгол
Боловсруулаагүй нефь
0.32 гр
0.011 киловатт-цаг/гр
0.0035 киловатт-цаг
Русский
Неочищенная нефть
0.32 grams
0.011 KW-Hr/gram
0.0035 KW-Hr
English
Crude oil
0.32 гра...
2010-07-05 | 13:30, Ангилал:
Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл , 1667 удаа уншигдсан.
У раны чиглэлийн шинэ үеийн судалгааны үүх түүхээс: Ураны ордууд болон уран хэмээх элементийг агуулагч эрдсүүдийн судалгааг системтэй хийж эхлэхээс өмнө Канад, Америкийн ураны болон бусад хүдрийн ордуудад үйлдвэрийн арвин их туршлага цуглуулсан нэгэн эрхэм хүнтэй хувь тохиолоор санаандгүй таарсан маань завшаантай хэрэг болсон билээ. Түүнээс анх “ Uranium Roll Front ” хэмээх нэрийг сонсож байсан бөгөөд мань хүний судалгаагаар бол Дундговь аймгийн нутагт ийм төрлийн ураны орд тогтоогдох хэтийн төлөвтэй байлаа. Хожим судлаач геологич Б.Баянмөнх болон Дебабрата Сэн нарын үзсэнээр “ сингенетик-гидротермал ” гэж үзсэн байв.
О.Чулуун доктор Монгол улсад ураны найман төрлийн орд бий хэмээн үзэж буй тала...
2010-06-20 | 17:43, Ангилал:
ураны ордын төрөл , 4364 удаа уншигдсан.
Отенит (Отунит, Autunite, Lime Uranite )
фосфат Арсенат ба ванадат эрдэс [UO2]2+ - [PO4 | AsO4]3- болон [UO2]2+ - [V2O8]6-
Ерөнхий мэдээлэл:
Химийн томъёо:
Ca(UO2)2(PO4)2x10-12(H2O) найрлага:
(молекул масс = 1,526.31 гр) Кальци (Calcium) 2.63 % Ca Уран (Uranium) 62.38 % U Фосфор (Phosphorus) 4.06 % P Устөрөгч (Hydrogen) 1.58 % H Хүчилтөрөгч (Oxygen) 29.35 % O
Эмпирик томьёо:
Ca(UO2)2(PO4)2x10-12(H2O) Нэрийн үүсэл гарал:
Францын Оутаны газар нутгийн нэрээр нэрлэгдсэн
Төрөл:
фосфат
Физик шинж чанарууд
Кливаж :
[001] сайн, [100] муу, [010] муу Өнгө:
шар, цайвар шар, нимбэгэн шар ногоон (лимонийн), ногоовтор шар, эсвэл цайвгар ногоон
Нягт, хувийн жин:
3.1 - 3.2, Дундаж =...
2010-05-25 | 17:03, Ангилал:
ураны эрдсүүд , 1528 удаа уншигдсан.
ураны үйлдвэрийн ач холбогдол бүхий орд хуримтлалын төрлүүдийг Монгол орон маань нутагт шинэ үеийн судалгаагаар тогтоогдож байгаа ураны ордууд болон Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан ураны ордын төрлүүд мөн Оросын холбооны улсын геологийн шинжлэх ухаанд уламжлал болон мөрдөгдөж буй загварчлалууд хэрхэн нийцэж болох талаарх харьцуулалтыг дараагийн нийтлэлд оруулна.
Ингээд доорх тойм схемийг юун түрүүнд толилуулж байна.
...
2010-05-25 | 16:28, Ангилал:
ураны ордын төрөл , 2906 удаа уншигдсан.
Ураны эрдсүүдийн тухай цуврал №2
Силикат эрдэс Коффинит Коффинит Coffinite
IMA-GP
Шинж чанар
Мэдээлэ л
Тайлбар
Нэрийн үүсэл гарал :
Reuben Clare Coffin (1886-1972), Америк геологич (Талса хот, Оклахома, АНУ). Тэрээр баруун өмнөд Колорадод уран-ванадийгийн 25-аас илүү ордуудыг олж судалсан билээ.
Хувирсан нэр :
• Coffinit • Coffinita
Эрдсийн ангилал:
Neso silicates with [SiO4]-4 groups, cations of octahedral and cubic orientation [8+6] Zircon - Thorogummite series
Химийн томьёо:
U(SiO4)1-x(OH)4x
Найрлага:
Устөрөгч (Hydrogen): (H) 0.12% Хүчилтөрөгч (Oxygen): (O) 19.53% Цахиур (Sil...
2010-04-05 | 09:35, Ангилал:
ураны эрдсүүд , 2656 удаа уншигдсан.
ураны эрдсүүд №1 Уранинит - Uraninite, (исэл) ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ: Химийн томъёо: UO2 Найрлага: Молекулын жин = 270.03 гр
Уран (Uranium) 88.15 % U
Хүчил төрөгч (Oxygen) 11.85 % O
Эмпирик томъёо: UO2
Орчин нөхцөл: Боржин болон сиенит пегматит. Өндөр температурын гидротермаль судлууд дахь холтос маягийн....Colloform crusts.
Олон улсын эрдэс судлалын статус: 1962 онд бүртгэгдсэн
Байрлал: Канадын Прикамбрианы өмнөд хэсэг, Банкрофт, Онтарио. АНУ, нью Хэмпшир, Трансваал алт агуулагсан конгломерат.
Нэрийн үүсэл гарал: Үндсэн хольц найрлага нь уран агуулдаг ФИЗИК ШИНЖ ЧАНАР:Э рдсийн микро хуваагдал : сайн
Өнгө: Хүрэндүү хар, буурал саарал, хар саарал, эсвэл хар
Нягт, хув...
2010-03-13 | 00:38, Ангилал:
ураны эрдсүүд , 2284 удаа уншигдсан.
Миний үед танин мэдэх, эх хэл дээрээ судлах ном зохиол ховор байсан гэж хэлэхгүй ч, ураны талаарх мэдлэг мэдээлэл хомсхон байсан нь үнэн билээ. Иймийн учир ерөөс өөрийн үеийн геологичдод хийгээд шинэ үеийн залуу геологичид зориулж захгүй их мэдээллийн далай болсон интернетийн энэхэн хэсэгт Уран хэмээх нэгэн зүйл элемент түүнийг агуулагч нэгдлүүд тэдгээрийн эрдсийн тухайд бичиж байхаар болсон маань энэ юм. 1990-өөд оныг гарталх хугацаанд манай орны эрэл хайгуулын чиглэл аль хэдийнээ их гольдролыг олж, баялаг түүхтэй 50 гаруй жилийн олз омог, туршлагыг бий болгож чадсан билээ. Хэдий ийм боловч бидний энэ үеийг хүртэл эрдэс баялгийн хайгуулд ураны чиглэлээр бие даан судалгааны ажлыг Монгол г...
2010-03-09 | 01:37, 2864 удаа уншигдсан.
Дорнод-уран, Гурванбулаг, Гурван-Сайхан, Мардай Гол, Нэмэр, Улаан Нуур
Гурван-Сайхан
Хайрханы ураны орд
02. 27. 2007
Нөөц
Баялаг
Баттай (A)
Бодитой ( В )
Бодсон
Тодорхойлогдсон
Таамагласан
Эзлэхүүн :
3,036 t U
1,341 t U
Агуулга :
0.064% U
0.073% U
Хараатын ураны орд
Хуучны
Нөөц
Баялаг
Баттай (A)
Бодитой ( В )
Бодсон
Тодорхойлогдсон
Таамагласан
Нөөцийн хэмжээ :
2,461 t U
Хүдрийн агуулга :
0.023% U
Гурван сайхан ХХК-ийн хувь нийлүүлэгч эзэд
70% - Денисон Майнз Корп 15% - Геологоразведка, ОХУ 15% - Монгол улс Гурванб...
2010-03-06 | 21:55, Ангилал:
ураны уурхай , 3240 удаа уншигдсан.
ураны изотопуудын үндсэн ангилал тэдгээрийн хагас задралын хугацаа
ОУС
NA Хагас задрал
Төрөл
DE(MeV) DP 232 U
синоним
68.9 жил
α & SF
5.414
228Th
233 U
синоним
159,200 жил
SF & α
4.909
229Th
234 U
0.01%
245,500 жил
SF & α
4.859
230Th
235 U
0.72%
7.038х10*8 жил
SF & α
4.679
231Th
236 U
ор мөрийн төдий
2.342х10*7 жил
SF & α
4.572
232Th
237 U
6,75 хоног
β-
238 U
99.27%
4.468x10*9 жил
SF & α
4.27
234Th
239 U
23,54 мин.
β-
240 U
14 цаг.
β-
бичсэн: Ленски
2010.03.01
эх сурвалж:
2010-03-01 | 15:18, 2099 удаа уншигдсан.
ураны уурхайнууд ба үйлдвэрлэл
2008 онд хамгийн их уран үйлдвэрлэсэн уурхайнуудын төрөл
Уурхай
Улс
Уурхайн эзэмшигч
Уурхайн төрөл
Үйлдвэрлэл (tU)
Дэлхийн хэмжээнд эзлэх хувь
МкАтур мөрний уурхай
Канад
Камеко
далд уурхай
6383
15
Ранжер
Австрали
ERA (Рио Тинто 68%)
ил уурхайн
4527
10
Рөссинг
Намиби
Рио Тинто (69%)
ил уурхайн
3449
8
Олимпик Дам
Австрали
Би Эйч Пи Биллитон
дайвар бүтээгдэхүүн/ далд
3344
8
Краснокеменск
ОХУ
ТВЕЛ
далд уурхай
3050
7
Арлит
Нигер
Арева/Онарем
ил уурхайн
1743
4
Раббит Нуур
Канад
Камеко
далд уурхай
1368
3
Акоута
Нигер
Арева...
2010-03-01 | 14:58, Ангилал:
ураны уурхай , 1897 удаа уншигдсан.
1. Уран гэж юу вэ ?
Уран нь цацраг идэвхт элемент бөгөөд байгальд баяжигдсан байдлаар цөөн тооны газарт орд үүсгэн тохиолддог. Энэ нь газрын гүний устай холбоотой, мөн газрын гадаргууд сэвсгэр хурдаст гадаргуугийн устай холбоотой (гадаргуугийн процесстой холбоотой тунаж ) болон магмын - гидротермаль, метаморф - гидротермаль, диагенетик - гидротермаль зэрэг зөөврийн болон хуримтлагдан тунах нөхцөлүүдэд уулын чулуулагт үүсдэг байна. Эдгээр процессууд нь их төлөв ямар нэг уусмалтай холбоотой үүсэж байгаа нь байгаль дахь уран усанд сайн уусдаг болохыг харуулж байна. Ураны хуримтлал үүсэх процессууд нь тодорхой орчин нөхцөлүүд болон ураны эх сурвалжуудыг шаарддаг билээ. Тэдгээрийн талаар ...
2010-03-01 | 14:31, 3575 удаа уншигдсан.
Танилцуулга
Монголын шинэ үеийн залуу геологичдод зориулав
ураны ордын төрлүүд
ураны эрдсүүд
ураны уурхайнууд
ураны нөөц тархалт, хэтийн төлөв
олборлолт, боловсруулалт, борлуулалт
Судлаач, Геологич: Ленски